ТАЙЛБАР
1. Модны мөчир нахайлаад түүнээс дахин мөчирүүд ургах гэх мэтээр цааш үржин байдаг байгалийн хууль үйлчилдэг ажээ. Энэ зарчимаар Эцэгээс хүү, хүүгээс ач гэхчлэн үргэлжилнэ.
2. Хүний нэрийн өмнөх тоо нь тэддэх үеийн дугаар, арын тоо нь хэд дэх хаан болохыг илтгэнэ.
3. Түүхэнд нэр нь тодоор үлдсэн хаад болон зарим алдартай хүмүүст үеийн дугаарыг тавьж өглөө, Үүнийг ашиглан цааш тоолбол танд амар болов уу. Жишээлбэл: Их Монгол улсаас хаадыг дугаарлан тоолбол Чингис хааны 8 дахь ач Тогоонтөмөр 16 дахь хаан, Чин ван Ханддорж Чингис хааны 32 дахь ач, Төрбайх гүүш Чингис хааны дүү Хасарын /дэд мод/ 20 дахь ач, Маньбадар Чингис хааны дүү Бэлгүдэйн/дэд мод/ 29 дэх ач, Алтан ордон улсаас хаадыг дугаарлан тоолбол Чингис хааны 8 дахь ач Тэнибэк 11 дэх хаан, Ил хаант улсаас хаадыг дугаарлан тоолбол Чингис хааны 8 дахь ач Өлзийт 8 дахь хаан, Моголистанаас хаадыг дугаарлан тоолбол Чингис хааны 14 дахь ач Махмуд 12 дэх хаан,Казахын хаан Абилай Чингис хааны 21 дахь ач гэх мэт болно.
4. Хүний нэрийн доорхи он нь амьдарсан жил, Урдаа Х үсэгтэй он нь хааны төр барьсан жил, Н үсэгтэй нь хошуу ноёны хошууг захирсан жилийг илтгэнэ. Мөн нь крымийн 3,5,8 дахь хаан,ардах онууд нь төр барьсан онууд мөн Сарайн хаан суусан болон доорхи он нь төрсөн нас барсан оныг илтгэнэ.
5. Гэрсэнж жалайр хунтайжийн 4р хөвгүүн Аминдуралыг ургийн модонд ууган хүү мэтээр үзүүлсэн нь модны бүтцээс шалтгаалсныг болгооно уу.
6. Угийн модны тэгш хэмийг хадгалахын тулд Сэцэн хан, Засагт хан, Өвөр монголд буйг дэд мод байгаа талд, Түшээт хан,Сайн ноён ханыг Зүчи, Цагадай, Өгэдэй нарын үр ач байгаа талд байрлуулав.
7. Хошууны анхны ноёны нэрийг үргэлжилсэн замын доор хошууны нэрийг, мөн ямар отог овогийг захирч байсныг доор замд нь бичив.
8. Угийн модонд онцгой шаардлагаар орсон эмэгтэй хүний нэрийг зуйван дугуй дүрсэн дотор оруулж өглөө.
9. Ургийн модонд Доржийн ач нь баталгаатай ч аль хүүхдийнх хүүхэд болохыг мэдэгдэхгүй бол тэд дэх ач гэж замын дагуу босоогоор бичиж өглөө.
10. Ах дүү Хоёрын болон өмнөх Өвгөдийн хэнийх нь гэдэг нь тодорхой бусын зам дээр АСУУЛТЫН тэмдэг тавьж өглөө. Энэ нь нийт хүмүүсийн хувьд 0,001 хавьцаа байгаа.
11. Их монгол, Юань, Алтан орд, Цагадайн, Эл хант, Эмир төмөрийн, Моголын улсын хаадын ард байгаа тоо хэддэх хаан болохыг илтгэнэ, бусад жижиг хаадуудын дугаарыг нэрний доорхи аль улсын хааны гэсэн бичгийн ард оруулж өглөө
Таныг гүнээ хүндэтгэсэн Чингис хааны алтан ургийн
30 дахь ач Бямбажавын БУЯН. Утас-99117600, 88117600
ӨМНӨХ ҮГ
Би бээр өөрийгөө алтан ургийн хүн болохоо баталсан угийн бичгийг Үндэсний түүхийн төв архивт байгааг мэдсэнээр ‘Чингис хааны алтан ургийн угийн мод’ хийх санаа төрж дуншисаар судлан сурвалжилжэнэхүү угийн модыг таны гэрт хүргэж байгааг минь хүлээн авна уу.
Энэ угийн мод нь 7р зуунаас буюу Бүртэ-Чиноос Есүхэй баатар хүртэлх 22 үе/дэд мод, Дэд модонд: Чингис хааны дээд өвөг Тумбанай цэцэнээс эх авсан Барлусын Сэчула-аас Эмир Төмөр эх авч, Түүнээс цаашлан Бабур хаан эх авсаныг судлан тогтоож оруулж өглөө. Мөн Хасар, Бэлгүдэй нарын Өнөөгийн өвөр монгол, Хөх нуурд буй олон салаа салбар гэх мэт/, Чингис хаанаас өнөөдөр амьдарч байгаа 30 гаран үе,нийт 57-60 орчим үеийг хамарч, Тулуйн үр садаар гол модоо барин, Алтан ургийн ноёдын захирч байсан дөрвөн хан аймагийн 83 хошууг, Өгэдэйн удам, Зүчийн хаант улс, Цагадайн хаант улс, Хүлэгийн хаант улс болон
Газар нутгаар бол Өмнөд ази Энэтхэгээс баруун Европ хүртэлх хүртэлх өргөн уудам нутагийг хамарсан болно.Бүх хүмүүс баримт нотолгоонд судлан сурвалжлагдаж орсон болно.
Та хуруу салгалгүй бүх үеийг нэг амьсгаагаар, угийн бичигт багтсан бүх хүмүүсийг нэг нүүрэнд олж харахаараа танай гэр орон, албан өргөөнд Алтан ургийн Чингис хаан тэргүүтэй аугаа хүмүүсийн их суу билиг, их хийморь, тэнгэрлэг их ухаан, дээд тэнгэрийн их хүч үйлчлэн таныг омогшоон бадрааж өмгөөлөн хамгаална.
Угийн модыг бүтээхэд минь олон үнэт баримт олж өгсөн эрхэм дүү Должин болон сэтгэл санаа, сэрэл мэдрэмж, урам зориг давших хүч хайрласан түмэн олон минь талархаад баршгүй далай.
Санамсаргүй алдаа мадаг гарсан байх аваас болгоон өршөөж, засаж залруулах зөвлөгөө өгнө гэдэгт итгэж байна.
БУРХАНЧЛАН ҮЗЭХ БҮТЭЭЛ БОЛЖЭЭ
Одоо бидэнд мэдэгдэж буй баримтаас үзвэл Монголчууд VIII зууны үеэс өөрийн удам угсаагаа амаар болон
бичгээр дамжуулан өдий хүртэл уламжлуулан авч ирсэн баялаг түүхтэй ард түмэн юм. Ялангуяа эзэн Чингис хааны угсааны тайж нарын угийн бичиг Бүртэ-чино Гоо марал нараас эхлэн хорьдугаар зууны эхэн хүртэл уламжлан ирсэн нь Монгол Улсын үндэсний номын сан,Түүхийн төв архивт хадгалагдаж байдаг. Эдгээр чухал түүхийн сурвалж бичгийг манай эрдэмтэд, судлаачид судлан олон нийтийн хүртээл болгосоор байна.Үүний сацуу манай иргэд өөрийн удам угсаагаа үнэн зөв мэдэх, хойч үедээ өвлүүлэн бичиж үлдээх талаар багагүй санаачилга гаргаж байна.Тэдгээрийн нэг нь Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул Боржигин Бямбажавын Буян юм. Тэрбээр архив,номын сан, эрдэмтдийн бүтэээлүүдийг шүүн үзэж өөрийн 53 үеийнхээ угийн бичгийг үйлдэх далимдаа Эзэн богд Чингисийн угсааны угийн бичгийг ургаа модоор төлөөлүүлэн нарийвчлан хийж, сонирхогч хүмүүс үзэж ашиглахад хялбар дөхөм нэг нүүрээр хэвлүүлэж байгаад их талархаж байна. Өөрөөр хэлбэл ном, судар бичгээс эдгээрийг шүүрдэн үзэхэд багагүй цаг хугацаа хүч хөдөлмөр зарцуулдаг тул олонхи хүн төвөгшөөж тэр бүр үздэггүй. Харин Буянгийн хийсэн энэ бүтээлээс өөрийн эрж хайсан хүнийг богино хугацаанд шууд олох болсон төдийгүй цаашид олон хүн нэмэгдэн орох боломжтой болсноороо их хаадынхаа уг гарал, удам угсааны модыг бурханчлан залж байнга үзэн ашиглаж байх боломжтой болсноороо бусад бүтээлүүдээс илүү хялбар, танин мэдэхүйн чухал ач холбогдолтой болсон байна. Чингис хааны энэхүү угийн мод нь түүний үр хүүхэд, удам угсааны хаадыг илүү өргөн хамарч өнөөгийн амьдарч буй хүмүүстэй залгаж өгснөөрөө Чингисийн удмын тайж язгуурт ямарч хүн өвөг дээдсээ олж, тэднээрээ бахархах, нэр төрийг нь сэвтээлгүй сайн сайхан үргэлжлүүлж явахыг үр хүүхдүүддээ захин үеийн үед үргэлжлүүлэн цааш залган хөтөлж байх боломжийг олгож буй нь түүний энэ бүтээлийн нэг чухал онцлог болжээ Хэлбичгийн
ухааны доктор, пропэссор Бэсүд Ж.Сэржээ. 2009.03.20
БУЯНТАЙ БҮТЭЭЛД ӨРГӨХ ҮГ
Овгоо мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа гэж Шар туужид өгүүлжээ. Монголчуудыг ойд төөрсөн
сармагчин болгохгүйн төлөө Буян хүү буян үйлджээ. Энэ бол их Эзэн богдын алтан ургийн угийн мод юм. Хоёр монгол эрдэмтэн оролцсон дэлхийн эрдэмтдийн хэсэг арван хоёрдугаар зуунд амьдарч байсан нэгэн хүн генээ Азийн хагаст цацаад эцсийн бүлэгт түүний ул мөр энд оршин суугчдын хоёр зуудах хүн бүрт байгаа гэсэн дүгнэлт хийжээ. Тэр хүн бол хүн бол Чингис хаан байлаа. Буян тэр тэр хоёр зуудах хүн бүрийн нэрийг тодруулах буянтай ажил хийсэн байна. Түүний хийсэн энэ ургийн модыг тэр бүрий хүн болгон хийсэн нь үгүй тэрбээр л хийсэн буйг эрхэм та бүхэн болгоон тунгаана уу Улсын төв номын сангийн за
Доктор, профессор Хатагин Го.Аким. 2009.03.27
ЧИНГИС ХААНЫ АЛТАН УРГИЙН УГИЙН МОДОНД ӨРГӨХ ҮГ
2007оны хавар надтай холбоо барин нэгэн залуу ирсэн нь нэгээ томоос том алтан ургийн угийн мод хийчихсэн
байж билээ.Үүнийг нь үзвэл үнэхээр сонирхолтой маш олон сурвалж ашиглан ургаа
модны хэлбэрээр Бүртэ-чиноос Чингис хаан, өнөөгийн амьдарч байгаа хүмүүс хүртэл хийсэн болох нь илт мэдэгдэж миний болон манай академийн гишүүдийн анхаарлыг татаж гайхшруулсан. Энэ явдлаас хойш бид нэг биш удаа телевиз болон радиогоор энэ ургийн модныхоо тухай тайлбар сэлт хийж дотно танилцсан юм.
Б.Буян болбоос түүхийн мэргэжлийн хүн биш боловч өөрийн сонирхол, хүсэл тэмүүллээрээ, эцэг өвгөдийнхөө даалгавраар ч юм шиг энэ угийн модыг, үүний загварыг, модонд орсон хүмүүсийг зөвхөн өөрөө олж, хайж гүйцэтгэсэн нь түүнд л заяагдсан даалгавар гэлтэй. Чингис хааны алтан ургийн 30 дахь ач монголчуудын угийн бичгийн академийн гишүүн Б.Буянгийн хийсэн энэхүү ургийн мод нь нийт олон түмний хүсэн хүлээсэн тэр л үзэж, сонирхоход туйлийн хялбар хийгдсэнээрээ бусад бүтээлээс онцгойлон ялгарч байгаа гэж манай академийн хамтолон үзэж байна.Түүний хийсэн энэ бүтээл түмэн олонд хүртээл болж, тэдний ургийн бичгийн тухай ойлголтонд шинэ мэдээлэл өгөн угийн бичиг хөтлөх гарын авлага, эцэг өвгөдөөрөө бахархан, ажил үйлстээ хүч тамир авч байх жигүүр болох болтугай
Монголчуудын угийн бичгийн академийн Захирал Сүлд Боржигин Ш.Хадбаатар.2009.03.22
МЯЛААЛГА
Хаад, ноёд, түшмэд зэрэг төрийн албанд удмын эрэгтэйчүүдийг томилдог байсан учир “Төрийн ургийн бичигт”зөвхөн эрэгтэйчүүдийг тэмдэглэдэг. Харин “Гэрийн үеийн бичигт” эрэгтэй, эмэгтэй, үр хүүхдийг нь бүгдийг нэрсээр нь тэмдэглэдэг байна. Тэгвэл өнөө цагт энэ ёс уламжлалыг сахиж хэрэгжүүлж яваа гэр бүл хэд билээ. Ялангуяа хот суурин газарт энд тэндээс ирсэн иргэд үй олноороо аж төрдөг болсон өнөө цагт угсаа гарвалын асуудал нэн чухал. Хүмүүс төрөл садан, өвөг дээдсийн улбаагаа хайн олж, угсаа гарвалаа олж тогтоох нь үр удамд нь л хэрэгтэй. Эс тэгвэл ярьдаг сармагчнаас ялгаа юун.Ургийн бичиг хөтлөх ёсыг улам дэлгэрүүлж Бүртэ Чино-оос Чингис хаан хүртэл, Чингис хааны 4 хүүгээс салбарласан олон улс орныг хамруулж дэлхийн ургийн бичиг бүтээж Монгол хэмээх нэрийг, улсыг таниулах гайхам үйлс бүтээжбайгааг бид дэмжих учиртай санагдлаа. Энэ ургийн модыг ургийн бичиг гэхээс бүтээл гэвэл нийцэх бололтой. Энэ үйлст том зам мөр гаргаж, Монгол түмнээ мэдүүлж, мэдрүүлж буян үйлдэж яваа хүн бол буянт дүү Буян маань билээ.Буянгийнхаа буянт үйлст их амжилт хүсэн ерөөе
Монгол улсын Төрийн шагналт түүхч, доктор Харцага
Балдир овогт Дэмбэрэлийн Өлзийбаатар 2024.02.23
АШИГЛАСАН НОМ, ТОВХИМОЛ, ГАРЫН АВЛАГА, ИНТЕРНЕТ ОРЧНЫ ЛАВЛАХУУД
1.УТНС”Зарлигаар тогтоосон Монгол улсын шастир
2.”Зарлигаар тогтоосон гадаад Монгол, хотон аймгийн ван гүнгүүдийн илтгэл шастир/1-44 дэвтэр/”.УБ.2007.
3.”Зарлигаар тогтоосон гадаад Монгол, хотон аймгийн ван гүнгүүдийн илтгэл шастир /45-78 дэвтэр/” .УБ.2009.
4.Ч.Далай.”Их Монгол ул с” .УБ.2006.
5.С.Цолмон. “Монголын алтан орд улс” . УБ.2006
6.Ц.Энхчимэг.”Монголын Цагаадайн улс”.УБ.2006.
7.Д.Анхбаяр.”Монголын ил хаант улс”.УБ.2006.
8.Рашид-ад-Дин.”Судрын чуулган”1,2,3 боть.УБ.2002.
9.В.Инжаннаш.”Хөх судар”3 дэвтэр .УБ.
10.Сайшаалт.”Чингис хааны товчоон”.1987.
11.Гүн.Намсрай.”Чингис хааны алтан ураг”.2007.
12.Гүн.Намсрай.”Эртний эцэг өвгөд худ ураг”.2005.
13.Рювен амитай-прейсс.”Монголчууд ба Мамлюкууд”.2006.
14.Рюне Грусс. “Чингис хааны Монголчууд”.2004.
15.МҮТ-н төв архив. “Ар халхын дөрвөн аймаг, олон хошуудын ноёд, тайж, лам нарын гэрийн үеийн бичмэлүүд”.
16.ШУА-н түүхийн хүрээлэн, УНН-н сан “Монгол улсын шастир”. 1997.
17.Х.Нямбуу.”Монголын угсаатны зүй”.1992.
18.”Монголын нууц товчоо”
19.Б.Лааган.”Сайн ноён хан аймгийн түүхэн хураангуй” УБ.1999.
20.Ломи.”Монголын боржигид овгийн түүх” ӨМ.2000.
21.Лувсанданзан.”Алтан товч” УБ.1990.
22.Тов.”Эртний Монголын хаадын үндэсний шар тууж оршивой”.1983.
23.Д.Гонгор.”Халх товчоон”.УБ.1978.
24.С.Дэмбэрэл.”Монгол хүний ураг төрөл, удам судар”.УБ.1998.
25.Жамбалдорж.”Болор толь”. УБ1981.
26.Жамба.”Асрагч нэртэй түүх”
27.Ж.Болдбаатар.”Эрдэнэ дайчин чин ван Ханддорж”. УБ.1994.
28.Б.Сумъяабаатар. “Чингис хааны алтан ургийн угийн бичиг”.УБ.2002.
29.Хувь хүмүүсийн гэрийн үеийн бичмэлүүд.
30.Саган Сэцэн.”Эрдэнийн товч”ӨМ.1984.
31.”Хятад дахь Монголчууд”.УБ.1996.
32.”Монголын 100 хаан, найман богд 108 боть” цуврал . УБ.
33.Ш.Валиханов.”Родословное древо Казахской ветви Чингизидов”
34.Гомбожав.”Чингис эзний алтан ургийн түүх гангын урсгал нэрт бичиг оршив”. УБ.1992.
35.Ж.Сэржээ “Монгол хүний нэрийн толь”. УБ.2007.
36.Б.Энхтүвшин, П.Чүлтэмсүрэн. “17-р зууны төв халхын зарим язгууртны нүүдэл тэдний үр хойчис” УБ.2009.
37.С.Чулуун, Н.Хатанбаатар “Шинээр олдсон Халхын дөрвөн Аймгийн ноёдын хүрдэн зураг”. УБ.2011.
38.Д.Гүн-Үйлс. Н.Дугарсүрэн Монгол хаад 11 боть. УБ.2012.
39.Р.Ю.Почекаев Алтан Ордын хаад. 2013.
40.Бамбер Гаскойн Их Моголчууд. 2014.
41.Ч.Далай.”Ойрад Монголын түүх” .УБ.2006.
42.https://www.google.com/search 3000 орчим удаа хайсан.
43.https://www.wikipedia.org 50 орчим удаа хайсан.
44.https://mn.wikipedia.org 700 орчим удаа хайсан.
45.https://en.wikipedia.org 1000 орчим удаа хайсан.
46.https://ru.wikipedia.org 1000 орчим удаа хайсан.
47.https://tr.wikipedia.org 600 орчим удаа хайсан.
48.https://tj.wikipedia.org 100 орчим удаа хайсан.
49.https://kz.wikipedia.org 400 орчим удаа хайсан.
50.https://uz.wikipedia.org 500 орчим удаа хайсан.
51.https://in.wikipedia.org 200 орчим удаа хайсан.
52.https://ir.wikipedia.org 50 орчим удаа хайсан.
53.https://kg.wikipedia.org 100 орчим удаа хайсан.
54.https://cn.wikipedia.org 600 орчим удаа хайсан.
55.https://tm.wikipedia.org 100 орчим удаа хайсан.
56.https://mongoltoli.mn/history 100 орчим удаа хайсан.
57.https://ru.rodoviod.org/wk/Многоязычное_генеалогическое_древо
58.https://royalark.net
59.О.Нямдаваа. Монгол, Энэтхэгийн өнө эртний хэлхээ холбоо, УБ.2020
60.Монголын эзэнт гүрний түүх, МУИС Монгол судлалын хүрээлэн, МУИС түүхийн хүрээлэн. ИХ МОНГОЛ УЛС. УБ.2019.
61.Монголын эзэнт гүрний түүх, МУИС Монгол судлалын хүрээлэн, МУИС түүхийн хүрээлэн. ИХ ЮАНЬ хэмээх ИХ МОНГОЛ УЛС. УБ.2019.
62.Монголын эзэнт гүрний түүх, МУИС Монгол судлалын хүрээлэн, МУИС түүхийн хүрээлэн. ЗҮЧИЙН.УБ.2019.
63.Монголын эзэнт гүрний түүх, МУИС Монгол судлалын хүрээлэн, МУИС түүхийн хүрээлэн. ЦАГАДАЙН УЛС.УБ.2019.
64.Монголын эзэнт гүрний түүх, МУИС Монгол судлалын хүрээлэн, МУИС түүхийн хүрээлэн. ИЛ ХААНТ УЛС.УБ.2019.
65. Шибани наме буюу Шибан ханы түүх, ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэн Г.Алтансүх. 2021.
66. Всемирная генеалогия чингиздов 2015, Парис, Г.Табулдин, М.Набиев
67. Сурвалжаас Сурвалж гэхчлэн дам ашигласан сурвалж ойролцоогоор 1000 орчим.
Гэх зэрэг 90 гаруй ном товхимол, Гэрийн үеийн бичмэл, Угийн бичиг ашиглав.
Анх санаачилсан 1996 он. Анхны хэвлэл 2009.03.20,
Нэмэж сайжруулсан 649 дахь шинэчлэл, 2025.07.06, Монгол улс Улаанбаатар хот